Анхдагч арилжаа 10:00 цагт эхэлж, хөрөнгө оруулагчдын өндөр идэвхийн үр дүнд 13 тэрбум төгрөгийн санал болгосон үнэт цаас ердөө 2 цагийн дотор бүрэн борлогдон, захиалга 100 хувь биелэн хаагдсан байна.

Үнэт цаас гаргагч Бүрэнфинанс ББСБ нь Улаанбаатар хотод 9 салбар, 3 зээлийн газар болон цахим сувгаар орон нутгийн харилцагчдад үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн анхны орон нутгийн салбараа Дорноговь аймгийн Сайншанд суманд нээн ажиллуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна. Энэхүү таатай мэдээ нь Бүрэнфинанс ББСБ-ын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, орон нутаг дахь харилцагчдад санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэнийг илтгэж байна. Бүрэнфинанс ББСБ нь Монгол Улсын тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм.

БҮРЭН ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч талууд:

  • Андеррайтер: “Мандал Капитал Маркет ҮЦК” ХХК
  • Үнэт цаасны арилжаа эхлэх байгууллага: “Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК
  • Хуулийн зөвлөх: “Өмгөөллийн Кэй И Партнерс” ХХН
  • Зээлийн шинжилгээ гаргагч: “Си Пи Ти Эй Аудит” ХХК
  • Хөрөнгө итгэмжлэн удирдагч: “Эм Ай Си Жи” ХХК

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА, ХАРИЛЦАГЧДАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Бидэнд итгэл хүлээлгэсэн нийт хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлье.