• Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшнийг 20 см, Бэлтэс гол үерийн түвшнийг 20 см давжээ. 
  • Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшнийг 7 см давсан хэвээр байна. 

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.