- Трехлетний ребенок упал в буровую скважину на территории горнодобывающей компании в Заамар суме.
- Премьер-министр Н.Учрал выразил обеспокоенность и потребовал привлечь к ответственности должностных лиц.
- Министерство промышленности и минеральных ресурсов аннулировало лицензию компании 'Рэдбулкан' ХХК (номер MV-015479).
- Проведена внеплановая проверка всех горнодобывающих участков по всей стране.
- Инцидент произошел 27 числа текущего месяца в 12:40.
Дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид тухайн газарт хүүхдийг гаргаж авахаар ажиллаж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдэл гаргав.
Тэрбээр "Хүүхэд эсэн мэнд байгаасай, ээж аавдаа тэврүүлээсэй гэж дөрвөн хүүхэдтэй эцэг хүний хувьд ч Ерөнхий сайдын хувьд ч сэтгэл зовж, зүрх шимширсэн хүнд хэцүү өдрүүд байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх болж буй энэ харамсалтай үйл явдал Монгол Улсад хүүхдийн аюулгүй байдал ямар байна вэ гэдгийг харуулж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын хувиар хурлыг хийж, өнгөрсөн хугацаанд тус зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт биелээгүй байсан. Тиймээс биелэгдээгүй үүрэг даалгавруудыг дахин шахаж шаардана биелүүлэх, хяналт тавьж ажиллаж байна.
Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхэд унасан энэхүү эмнэлэгт үйл явдал санамсаргүй тохиолдол огт биш. Стандарт, хууль дүрэм барьдаггүй, хяналт сул, хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа бүх шатанд ухамсарлахгүй байгаагийн тод илрэл гэж дүгнэж болно.
Манай улсад сахилга хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалж буй гэнэтийн золгүй явдлын тоо жил ирэх тусам өсөж буй дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.
Монгол Улсын хэмжээнд стандартыг барьж, хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг бүх шатанд шахаж, шаардана. Уул уурхайн олборлолт явуулж буй бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг тооллого явуулж, бүх аймаг сумын засаг дарга, төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгахыг даалгаж байна.
Энэ даалгаврын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин уур амьсгалын сайдаас Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад явуулж, тухайн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцлагагүй хийсэн холбогдох шат шатны албан хаагч нарт хариуцлага тооцох, мөн уул уурхайн салбарт лиценз авсан компанийн зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг шаардсан" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий