Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх ажиллагааны дүрэм", "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу хийгддэг тул хэрэглэгч та бүхнийг зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг хүсэв.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээллийг хүргэх юм байна.