- Google подала заявку на выпуск до 32 млн стерилизованных комаров в Калифорнии и Флориде.
- Программа Debug использует бактерию Wolbachia для стерилизации самцов комаров.
- В Сингапуре программа снизила популяцию Aedes aegypti на 80-90% и случаи денге на 70%.
- Google приобрела программу Debug у Verily Health в декабре 2024 года.
- EPA рассматривает заявку на два года, решение ожидается после 5 июня.
Ариутгасан эр шумуулын сүргийг байгальд тавьснаар энэхүү өвчин тараагч амьтны тоо толгойг бууруулах ач холбогдолтой юм байна.
Денге, Баруун Нил, Зика, чикунгунья, хумхаа зэрэг үхлийн аюултай өвчний вирус тараагч шумуул бол манай гарагийн хамгийн аюултай амьтан юм.
Шумуулын тараасан вирусийн улмаас жил бүр олон сая хүн амиа алддаг бөгөөд энэ үзүүлэлтээр бусад бүх амьтдыг хол хаядаг байна.
АНУ-ын Байгаль орчныг Хамгаалах Агентлаг (EPA) одоо ирэх хоёр жилийн хугацаанд жил бүр 16 сая шумуул тавих Google компанийн гаргасан хүсэлтийг хянаж байгаа ажээ.
Шийдвэрийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа зургаадугаар сарын 5-ны өдөр дууссаны дараа зөвшөөрлийг өгөх эсэхээ шийдэх гэнэ.
Шумуулын эр нь хүн хаздаггүй, өвчин тээдэггүй. Google-ийн туршиж буй арга нь байгалийн гаралтай “wolbachia” бактерийг эр шумуулуудад халдаах замаар эм шумуултай эвцэлдэж, өсөж үржих боломжийг нь хаах юм.
Google-ийн толгой компани Alphabet-ийн бүрэлдэхүүнд багтдаг Verily Health эрүүл мэнд, хиймэл оюуны охин компани “Debug” хөтөлбөрийн ард олон жилийн турш ажиллаж байв.
Харин 2024 оны арванхоёрдугаар сард Google компани “Debug” хөтөлбөрийг Verily Health-ээс бүхлээр нь худалдан авчээ.
Одоогоор Google гол анхаарлаа хамгийн олон халдварт өвчин тараадаг Aedes aegypti төрөл зүйлийн шумуулд хандуулаад байгаа гэнэ.
Тус компани шумуулыг дээрх бактериар халдварлуулах автоматжуулсан аргыг өгөгдлийн шинжилгээ болон мэдрэгч техник ашиглан хөгжүүлж байгаа юм байна.
Тухайлбал хиймэл оюунд суурилсан компьютерын нүдийг ашиглан эр шумуулыг эмээс нь өндөр нарийвчлалтай ялгаж таних, эр шумуулыг “зөв газарт, зөв тоогоор тавих” аргыг хөгжүүлжээ.
“Debug” хөтөлбөрийн анхны гадаад лаборатори Сингапурт байгуулагдсан бөгөөд тус улсад тавьсан шумуулууд нь Aedes aegypti төрлийн шумуулын тоо толгойг 80-90 хувиар бууруулж, 6-12 сарын дотор денге өвчний тохиолдлыг 70 гаруй хувиар бууруулсан амжилт үзүүлсэн талаар Google тавдугаар сарын 11-нд мэдээлж байсан юм.
“Бид анх Debug хөтөлбөрийг Сингапурт эхлүүлэхдээ дэлхий дахины денге өвчний нийт тохиолдлын 70 хувь бүртгэгддэг Азийн улс орнуудад технологио нэвтрүүлэхийг зорьж байсан. Сингапурт гаргасан амжилт маань бидэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх итгэл өгч байна” гэж тухайн үед хөтөлбөрийн тэргүүн Линус Апсон мэдэгдэж байв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий