Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нь нийслэлийн харьяа Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар(ОНӨТҮГ) газар бөгөөд иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээллийг 24 цагийн турш хүлээн авч шийдвэрлэх, инженерийн хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн шуурхай үйлчилгээний баг, диспетчерүүдээс мэдээ, мэдээллүүдийг нэгтгэн зохицуулалт хийж, шаардлагатай тохиолдолд аваарын нөхцөл байдал зарлах үүрэгтэй.
Тус төв нь өдөр тутамд авто зам, гудамж талбай сэтлэх, сүвлэх зөвшөөрлийг түргэвчилсэн горимоор авах, засварын ажил хийх талбайд байршуулсан тээврийн хэрэгслийг чөлөөлөх хөдөлгөөнийг зохицуулах, шугам сүлжээний ажлын өмнөх кабелийн тодруулгыг хийлгэх, борооны ус зайлуулах далан суваг халих, нийтийн эзэмшлийн талбай руу урсаж мөстөх, гэмтлийн улмаас ус, дулаан, цахилгаан хангамжаар хязгаарлагдах, ахуйн хүрээний галын үед цахилгааны хүчдэл чөлөөлүүлэх, зам тээврийн осол гарч авто замын ачаалал нэмэгдэх, орон сууцны лифтэнд гацах, эзэнгүй нохой, муур устгуулах зэрэг хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын өдөр тутмын онцлох мэдээ мэдээллийг иргэд болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Засгийн газрын шуурхайд тухай бүр хүргэж ажилладаг байна.
Дуудлага бүртгэлийн Call record программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 11310005 дугаарын утсаар жилд дунджаар 40,000-45,000 орчим дуудлагыг авч, иргэдээс гомдол ихээр ирдэг орон сууцны хороолол, хотхоны ус, дулаан дамжуулах төвийн 1, 2 дугаар хэлхээ болон цэвэр усны шугам дээр байршуулсан даралт, температур мэдрэгчүүдийн мэдээллийг Скада программаар хүлээн авч, гарсан доголдлыг арилгуулдаг аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асах, унтрах горим, хэвийн үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон хогийн цэгүүдэд байршуулсан телекамерын дүрсний мэдээллийг өндөр хурдны шилэн кабель болон агаараар дамжуулах антенуудын тусламжтайгаар төвүүдэд дамжуулдаг байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий