30 жилийн ой нь тохиож буй ТЭСО Групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх түүхий эдээр олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “ТЭСО Фүүдс парк” цогцолборыг 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан ба үйлдвэрийн хүчин чадлаа гурав дахин өсгөөд байгаа юм байна.

Тус үйлдвэрийн хүчин чадал өссөнөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна бүтээгдэхүүнүүдээ олон улс руу экспортод гаргахад асуудалгүй хэмжээний орон зай, хүчин чадалтай болж байгаа ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх стратегийн үйлдвэр болсон байна гэдгийг онцолжээ. 

"Манай улсын байгалийн органик түүхий эд нь экспортод хөгжих ялгарал болж байна"

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав