- В Монголии впервые построят комплекс 'Оройн чимэг' с обо для длинных песен, посвященный горе Отгонтэнгэр.
- Комплекс будет возведен в местности Хүрээгийн ам, на восточном склоне холма Поврон толгой в сомоне Отгон Завханского аймака.
- Строительство инициировано НПО 'Оройн чимэг Этүгэн', которое провело пресс-конференцию.
- Традиция возведения обо для длинных песен была утрачена после 1930-х годов, теперь ее возрождают.
- Первый этап строительства пройдет с 10 по 15 июня, открытие состоится 16 июня, накануне государственного обряда поклонения горе Отгонтэнгэр.
Уг цогцолборыг бүтээн байгуулахаар "Оройн чимэг Этүгэн" төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Монголчууд эрт үеэс урсгал голынхоо дэргэд нам дор газар овоо босгон, түүндээ уртын дуу эгшиглүүлэн уул, усаа аргадаж ирсэн ард түмэн. Харамсалтай нь энэ уламжлал 1930-аад оноос хойш мартагдсан. Өдгөө байгаль, цаг уурын өөрчлөлттэй болсон үед уламжлалаа сэргээгээд зогсохгүй гадаад, дотоодын аялагч, жуулчдад өв соёлоо түгээх, хүүхэд залуучуудыг уртын дуунд дурлахад чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцолсон байна.
Энэ талаар судлаач н.Доржпалам "Монголчууд эрт үеэс олон төрлийн овоо тахиж ирсний нэг нь төрийн дууны овоо юм. Ийм овоо монгол нутгаас бодитоороо олдсон нь ховор. Нутгийн иргэдийн ам дамжсан яриагаар зарим нутагт уртын дууны овоо байсныг мэддэг. Жишээлбэл Богд уулын аманд уртын дууны овоо байсныг хөгшчүүл ярьдаг байв.
Харин Завхан аймгийн Отгон сумын нутагт ийм эртний овоо байсныг бүртгэсэн байдаг. Бид үүнийг судлаад зөвхөн овоо төдийхөн бус соёлын цогцолбор хэлбэрээр байх ёстой юм байна гэж үзсэн.
Зөвхөн манай төрийн бус байгууллага төдийгүй Завхан аймгийн удирдлагууд ч ийм нэгдсэн саналтай байгаа. Манай төрийн бус байгууллагын хувьд байгаль экологийн тал дээр илүү анхаарч ажиллаж байна.
Отгонтэнгэр хайрхны байгаль экологийн аюулгүй байдал алдагдлаа гэж сүүлийн 10 гаруй жил яригдсан. Энэ цогцолборыг "Оройн чимэг" гэж нэрлэсэн шалтгаан нь тус хайрхныг тал бүрээс нь шинжин магтсан 33 бадаг уртын дууг Отгон сумын уугуул А.Шагдаржав гэж хүн 1800-аад оны дунд зохиосон юм" гэв.
Уг цогцолборын эхний уламжлалт овоог бүтээн босгох ажил ирэх зургаадугаар сарын 10-наас 15-ныг дуустал хийгдэх бөгөөд Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий