УИХ-аар хуулийн төслийг эцэслэн батлахад дөрвөн үе шатыг дамждаг. УИХ-ын гишүүн өргөн барьсан хуулиа чуулганы хуралдаанд танилцуулж хэлэлцэх эсэхийг шийдүүлсний дараа анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах санал хураалт гэсэн шат дараалалтай явдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өнөөдөр зөвхөн эхний үе шатаа давж гарлаа.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг "1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно.
1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. П.Сүхбат агсан цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ.
2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүд цолоо авна" хэмээн мэдээлэл өгч байв.
2021 онд Хүй долоон худагт зохион байгуулагдсан Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага Э.Ууганбаяр үзүүрлэж байлаа.
Мөн Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгаж өгчээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий