- Количество монголов в Австралии достигло 27 тысяч к концу 2025 года, что ставит их на третье место среди диаспор.
- Участились случаи нарушения австралийских законов монгольскими гражданами, включая провоз запрещенных предметов, употребление наркотиков, азартные игры и семейное насилие.
- Посольство Монголии в Австралии призывает соблюдать дисциплину и помнить пословицу 'Один рог коровы заденет – тысяча рогов заденет'.
Тэдгээрээс нэлээд иргэн Австралийн төрөл бүрийн бизнесийн салбарт аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах, зам тээвэр, барилгын бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөх, боловсролын болон бусад чиглэлээр сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх зэргээр бусдыгаа түүчээлэн сайн яваа билээ.
Тухайлбал удаа дараа сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч хилээр нэвтрэх үедээ хориглосон, хязгаарласан эд зүйлс нууцаар авч зорчих, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомд уруу татагдах, дунд болон их дээд сургуулийн өсвөр насны хүүхэд, залуусын олон нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргах, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийлэл болон бусад жигшим гэмт хэрэг, зөрчилд холбогдох зэргийг дурдаж болох юм.
Иймд Австралийн хууль тогтоомжийг сайтар сахин биелүүлэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос зайлсхийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн эрсдэлд орохоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө сэргийлж, хүн бүр хичээж явахыг сэрэмжлүүлж байна.
“Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” хэмээх ардынхаа зүйр үгийг санаж, чанд сахилга баттай байхыг уриалж байна. Та бүхэн дор бүрнээ эх орон, элэг нэгтнээ бодож, сэтгэл зүрхэндээ тээж яваа хүсэл тэмүүлэл, зорьсон зорилгоо амжилттай биелүүлэхийн төлөө хичээгээрэй хэмээн Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас сэрэмжлүүллээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий