- Парламент Монголии обсуждал назначение членов Генеральной избирательной комиссии
- Фракция Демократической партии взяла пятидневный перерыв для дополнительного обсуждения
- Назначены четыре кандидата: от президента, Верховного суда и постоянного комитета парламента
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилдог.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболдыг, Улсын Дээд шүүхээс Д.Мөнхзоригийг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн сонсголыг өнгөрөгч Даваа гарагт зохион байгуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр
"СЕХ-ны гишүүнийг томилох асуудал дээр УИХ дахь АН-ын бүлэг дахин ярилцах шаардлагатай байна. Тиймээс таван хоногийн завсарлага авч байна"
гэв.
СЕХ нь нийт есөн гишүүнтэй бөгөөд тэдний хоёр нь орон тооны бус, долоо нь орон тооны зарчмаар ажилладаг. Эдгээр есөн гишүүн бүгд төрийн жинхэнэ албан хаагч байна гэдэг шаардлага тавигддаг аж.
Ийнхүү СЕХ-ны гишүүнээр томилогдох гэж буй дөрвөн эрхмийг томилох эсэх асуудал таван хоногоор хойшлов.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий