Түүнийг маргааш Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд угтан авч, талууд албан ёсны хэлэлцээ хийх юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлахдаа Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурж, ёсчилж байлаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахаар санал нэгдэж байв.