"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан

"Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал (2024-2026 он)"

сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.

Сангийн сайд З.Мэндсайхан "Улсын төсөв нийслэлийн төсөвтэй таван чиглэлээр харьцдаг. Улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийг тодорхой заагаагүй байдаг. Нийслэлд сургууль цэцэрлэг, зам талбай барих чиг үүрэг нь улсын төсөв дээр хадгалагддаг. Орон нутаг руу шилжүүлэхэд энэ ажлыг нийслэл дүүрэг хийхээр хуульчилж өгсөн.