- Мероприятие ReVision2026 прошло 12-13 июня 2026 года в театре АСЕМ в Монголии.
- Организатор — Keller Williams Mongolia, отмечающая 5-летие.
- Участвовали агенты, банки, инвесторы, эксперты; выступил консультант Джонатан Ли.
- Презентована книга 'The Millionaire Real Estate Agent' Гэри Келлера.
- Объявлены первые сертифицированные тренеры KW University в Монголии.
Өнгөрсөн хугацаанд “ReVision” нь үл хөдлөх хөрөнгийн агентууд, банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн мэдлэг, туршлага, хамтын ажиллагааны томоохон талбар болон хөгжсөн юм.
2021 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн Keller Williams Mongolia компани өнөөдөр 300 гаруй агент, олон улсын стандартын сургалтын систем, мэргэжлийн көүчингийн соёлыг нэвтрүүлсэн салбарын томоохон тоглогчдын нэг болжээ.
Тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ил тод байдал, мэргэжлийн үйлчилгээ, ёс зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд “ReVision” нь энэхүү зорилгын чухал арга хэмжээ юм.
Keller Williams-ын франчайз эзэмшигч Л.Одсүрэн Keller Williams Mongolia-гийн цаашдын зорилгын талаар:
“Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгө зардаг агентуудыг биш, харин амьдралынхаа хамгийн чухал худалдан авалт хийж байгаа хүмүүст зөв шийдвэр гаргахад нь тусалдаг, зөвлөдөг, эрсдэлээс хамгаалдаг мэргэжилтнүүдийг бэлдэх болно.
Энэ жилийн үйл ажиллагааны гол онцлог нь Keller Williams Worldwide-ийн Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн зөвлөх Жонатан Лий хүрэлцэн ирж, дэлхийн жишиг өсөлтийн систем, агент төвтэй бизнесийн соёл, манлайлал болон өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх аргачлалын талаар үнэтэй туршлагаасаа хуваалцсан юм.
Үйл ажиллагааны хамгийн онцгой үйл явдал нь Keller Williams компанийн үүсгэн байгуулагч Гэри Келлерийн үл хөдлөх хөрөнгө зуучлагч нарын үндсэн гарын авлага болсон алдарт "Долларын саятан үл хөдлөх хөрөнгийн агент" (The Millionaire Real Estate Agent) номын албан ёсны нээлт байлаа. Уг ном нь дэлхий даяар 1,5 сая гаруй хувь борлуулагдсан, үл хөдлөхийн агентуудын библи гэгддэг New York-ийн үндэсний бестселлэр ном юм.
Keller Williams Mongolia нь бүх салбарын хүрээнд дэлхийн шилдэг сургалтын системтэй байгууллагын нэгд тооцогддог. Энэ хүрээнд KW University-н албан ёсны хичээлүүдийг заах анхны сургагч багш нарыг шалгаруулан албан ёсоор зарлалаа. KWMongolia-д үл хөдлөх хөрөнгийн агент хийхээс гадна сургагч багш, көүч, хөрөнгө оруулагч болох гэх мэт олон боломж олгодог.
Мөн уламжлал ёсоор Монголын ТОП агентуудын панел хэлэлцүүлэг зохион байгуулж, KW Mongolia-гийн 2025 оны Mega Agent Э.Болортуяа, RE/MAX Mongolia-ийн 2025 оны Top Producer Г.Дөлгөөн, UA Properties ХХК-ийн Top Agent Н.Цэцэглэн нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, карьерын шинэ боломжуудын талаар салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд сонирхолтой илтгэл тавилаа.
Тухайлбал, Lambda.Global ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал В.Баярсайхан “Сошиал медиа, хувь хүний брэндингийг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавив.
Түүнчлэн
- Ц.Цолмон (Invescore Property ХХК-ийн Бизнес хөгжил, стратеги хариуцсан захирал): “Макро эдийн засгийн нөхцөл байдал ба үл хөдлөх хөрөнгийн зах зээл” сэдвээр
- А.Мэнд-Орших (Erxes Inc-ийн хамтран үүсгэн байгуулагч): “Үл хөдлөх хөрөнгийн салбарт AI агент хөгжүүлэх нь” сэдвээр технологийн дэвшлийг хэрхэн ухаалгаар ашиглах талаар шинэлэг санаануудыг танилцуулсан юм.
Тус арга хэмжээнд "Бодь даатгал" ХК болон Erxes Inc компаниуд спонсороор оролцож агентуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгон ажиллалаа.
"Keller Williams нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани төдийгүй бизнес эрхлэгчдийг хөгжүүлдэг компани" гэх үндсэн философид үндэслэн “REVISION” 2026 чуулганыг зохион байгууллаа.
Фэйсбүүк хуудас: Keller Williams Mongolia, KW City Group
Инстаграм хуудас: kw_citygroup
Веб сайт: kwmongolia.com
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий