- Компании Юнител ХХК и Юнивишн ХХК вошли в ТОП-100 предприятий Монголии
- Юнител групп выплатил 93 млрд тугриков налогов в прошлом году
- Компания имеет более 50 тыс. км оптоволоконной инфраструктуры и обслуживает более 4 млн пользователей
- В компании работает более 2500 сотрудников
- Цифровая экосистема включает сервис TOKI для ежедневных платежей
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үзүүлэлт, улсын төсөвт оруулсан хувь нэмэр, ажлын байр бий болгосон байдал, тогтвортой өсөлт зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн Монгол Улсын эдийн засгийн гол тоглогчдыг эрэмбэлдэг юм. Өнгөрсөн жил гэхэд Юнител групп 93 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Юнител группийн хувьд энэхүү амжилт нь зөвхөн бизнесийн өсөлтийг бус, Монгол Улсын дижитал шилжилт, технологийн хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнг илэрхийлж байна.
Дижитал эдийн засгийн суурь болсон технологийн бүтээн байгуулалт
Юнител групп сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд дижитал холболтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулж,өнөөдөр 50 мянга гаруй км урт шилэн кабелийн дэд бүтэц, давхардсан тоогоор 4 сая гаруй хэрэглэгчид хүрсэн үйлчилгээний экосистем, 2500 гаруй ажилтнаараа дамжуулан үндэсний хэмжээний дижитал экосистемийг хөгжүүлж байна.
Холболтоос давсан дижитал боломж
Өнөөдөр харилцаа холбооны дэд бүтэц нь зөвхөн дуудлага, интернэт үйлчилгээний хэрэгцээг хангахаас гадна эдийн засгийн бүтээмж, бизнесийн өрсөлдөх чадвар, төрийн үйлчилгээний хүртээмжийг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна.
Юнител болон Юнивишн компаниудын хөгжүүлж буй технологийн шийдлүүд нь:
- Иргэдийг өндөр хурдны, найдвартай харилцаа холбоогоор холбох;
- Аж ахуйн нэгжүүдийн дижитал шилжилтийг дэмжих;
- Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Финтек болон дижитал үйлчилгээний шинэ боломжуудыг бий болгох;
- Хот, орон нутгийн дижитал ялгааг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Тухайлбал, Юнител группийн дижитал үйлчилгээний экосистемийн нэг хэсэг болох TOKI нь өдөр тутмын төлбөр тооцоо, санхүүгийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, хэрэглэгчдийн амьдралыг илүү хялбар, ухаалаг болгож байна.
Тогтвортой өсөлтөөс дижитал ирээдүй рүү
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Юнител болон Юнивишн компаниуд дахин шалгарсан нь Монголын технологийн салбарын хөгжил, дижитал эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо улам бүр чухал болж буйг харуулж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий