- Компания 'Миний Дэлгүүр' в 16-й раз подряд вошла в ТОП-100 предприятий Монголии.
- Компания имеет более 80 магазинов по всей Монголии.
- Обеспечивает работой более 2000 человек.
- В 2020 году первой в Монголии внедрила формат дискаунтера.
- Вносит вклад в экономику через налоги и сборы.
Хямд үнэ, Хүртээмжтэй үйлчилгээ
“Миний Дэлгүүр” ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд 2020 онд жижиглэн худалдааны "Дискаунтер" форматыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн билээ. Энэхүү стратегийн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр байна.
Бодит хувь нэмэр ба Тогтвортой хөгжил
Өдгөө тус компани нь:
- Монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд тасралтгүй өргөжин тэлж байна.
- Нийт 2000 гаруй ажилтныг тогтвортой ажлын байраар хангаж байна.
- Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжаар дамжуулан Монгол Улсын эдийн засагт бодитой дэмжлэг үзүүлсээр байна.
"ТОП-100 шагнал нь зөвхөн компанийн амжилтын илэрхийлэл төдийгүй биднийг үргэлж сонгодог хэрэглэгчдийн маань бат бөх итгэл, 2000 гаруй ажилтны маань нөр их хүч хөдөлмөр, бодлогын зөв стратегийн үр дүн билээ. Бид цаашид ч хэрэглэгч төвтэй үйлчилгээгээ эрхэмлэж, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох болно" хэмээн компанийн зүгээс онцоллоо.
"Миний Дэлгүүр" ХХК нь цаашид ч салбартаа түүчээлж, хэрэглэгч түмнийхээ найдвартай хөтөч байх болно.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий