🤩Парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан мотортой, байгаль орчинд ээлтэй, ISO стандартад нийцсэн 20 шинэ автомашиныг хүлээн аваад байна.

🚛Грийн групп нь Монгол Улсын хэмжээнд 13,000 гаруй худалдааны цэгт өдөр бүр үндэсний брэндийн бүтээгдэхүүнийг хүргэдэг бөгөөд түгээлтийн найдвартай байдал, хурд, аюулгүй ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.

🤝Энэхүү парк шинэчлэл нь зөвхөн автомашины тоог нэмэгдүүлж буй хөрөнгө оруулалт бус, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг илүү хурдан, илүү хүртээмжтэйгээр Монгол орны өнцөг булан бүрт хүргэх түгээлтийн системийн шинэчлэл болсноороо онцлог.