- Премьер-министр Монголии Н.Учрал вручил сертификат на трехкомнатную квартиру заслуженному учителю С.Шаарийбуу.
- С.Шаарийбуу 20 лет добивался справедливого расследования гибели дочери в Малайзии, продав свою двухкомнатную квартиру.
- Квартира предоставлена в рамках проекта 'Ногоон орон сууц' в 9-м микрорайоне Сонгинохайрханского района.
- С.Шаарийбуу много лет жил в летнем домике и мечтал о комфортном жилье хотя бы на одну зиму.
- Встреча состоялась 19 июня 2026 года в Государственном дворце.
Ерөнхий сайд Н.Учрал
“Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Ногоон орон сууц”
төслийн орон сууцанд гурван өрөө байр гардуулж байна. Та өнөөдөр байрандаа орж болно. Монгол төр таны зовлонг бүрэн нимгэлж чадахгүй ч таныг ганцааранг нь үлдээхгүй, хамт байгаа. Засгийн газар иргэнийхээ төлөө, үнэнийг тогтоолгохын төлөө хичээн ажиллана” гэлээ.
"Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байх юмсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна" хэмээн гавьяат багш С.Шаарийбуу сэтгэгдлээ хуваалцжээ.
Уулзалтын дараа тэрбээр гурван өрөө байрандаа очиж, хүлээн авсан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий