- Иран сыграл вничью с Бельгией (0:0) во втором матче группового этапа ЧМ-2026
- Матч прошел в Лос-Анджелесе на стадионе SoFi
- Иран оставил благодарственную записку персоналу стадиона
- В записке упоминается древняя Персия и благодарность жителям Лос-Анджелеса
- Иран занимает второе место в группе G после Египта
Лос Анжелес хотод болсон уг тоглолтод хоёр баг хуурай тэнцсэн юм.
Ийнхүү хэсгийн эхний хоёр тоглолтод эвийн гэрээ байгуулснаар иранчууд хасагдах шатанд шалгарах боломжтой хэвээр байна.
"G" хэсгийн сүүлийн тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны Бямба гарагт болно. Ираны баг хэсгээ тэргүүлж буй Египеттэй өрсөлдөх бол Бельгийн баг Шинэ Зеландтай тоглох хуваарьтай.
Иранчууд хэсгийн тоглолтоо хийснийхээ дараа Мексик дахь бэлтгэлийн бааз руугаа буцсан юм.
"SoFi" цэнгэлдэхийг орхихоосоо өмнө тэд арын албаны ажилчдад талархлаа илэрхийлсэн зурвас үлдээжээ.
Зурваст
"Олон мянган жилийн түүхтэй эртний Персээс өнөөгийн Иран хүртэлх бидний сүнс амьд оршиж байна. Лос Анжелес хотын иргэдийн зочломтгой занд талархаж байна"
хэмээгээд мөн тоглолтыг нь үзсэн хөгжөөн дэмжигчдэд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн үндэстнүүдийн хооронд энх тайван, нөхөрлөл, хүндэтгэлтэй байхыг уриалсан байна.
Ираны баг Шинэ Зеландтай 2:2-оор тэнцсэн амжилтаараа одоогийн байдлаар хэсэгтээ Египетийн дараа хоёрдугаарт бичигдэж буй.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий