- ITZone компани FIBA 3x3 тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж, Сүхбаатарын талбайд тусгай асар ажиллуулна.
- Тэмцээн 6-р сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатарт болно.
- ITStore дэлгүүр технологийн бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаална.
- Canon брэндийн дистрибьютер ITZone 'Эрүүл Vibe' фото зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Тэгвэл энэхүү арга хэмжээний ивээн тэтгэгчээр ажиллаж буй ITZone компани Сүхбаатарын талбайд үзүүлэн, худалдааны талбай ажиллуулж, спорт сонирхогчид болон иргэдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа, урамшууллыг хүргэхээр бэлтгэжээ.
Тэмцээн үргэлжлэх өдрүүдэд ITStore дэлгүүр технологийн бараа бүтээгдэхүүнээ хямдрал, урамшуулалтай үнээр худалдаалах бөгөөд хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж, дагалдах хэрэгслийг тусгай нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.
Мөн Canon брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер ITZone компани “Эрүүл Vibe” фото зургийн уралдааныхаа шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэхээр бэлтгэжээ. Идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнгээр оролцогчдын шилдэг бүтээлүүдийг олон нийтэд толилуулах юм.
Ийнхүү иргэд, спорт сонирхогчид FIBA 3x3 тэмцээний ширүүн өрсөлдөөнийг үзэхийн зэрэгцээ ITZone компанийн талбайгаар зочлон, ITStore-ийн онцгой хямдрал, урамшуулал болон “Эрүүл Vibe” фото зургийн үзэсгэлэнг сонирхох боломжтой.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий