- Бывшая первая леди Южной Кореи Ким Кон Хи приговорена к 7 годам тюрьмы за получение дорогих подарков в обмен на трудоустройство.
- Она получила подарки на сумму около 300 млн вон, включая ожерелье Van Cleef & Arpels, золотую черепаху, сумку Dior и часы Vacheron Constantin.
- Подарки были получены в период с мая 2022 по апрель 2025 года, во время президентства Юн Сок Ёля.
- Судья отметил, что Ким Кон Хи использовала свое положение в личных интересах и пыталась скрыть преступление.
- Прокуроры требовали 7,5 лет, но суд снизил срок до 7 лет; защита объявила об апелляции.
Ийм аргаар тэргүүн хатагтай асан бусдаас нийт 300 сая воны үнэ бүхий бэлэг авсан нь тогтоогдсон юм байна.
Тухайлбал тэр 2022 оны гурваас тавдугаар саруудад нэгэн барилгын компанийн захирлын хүргэнийг засгийн газарт ажилд оруулсныхаа төлөө 100 сая гаруй воны ($64,750) үнэтэй Van Cleef & Arpels брэндийн зүүлт болон бусад эдлэл бэлэгт авсан хэрэгт буруутгагджээ.
2022 оны дөрөвдүгээр сард Үндэсний Боловсролын Хорооны даргын суудалд томилуулсныхаа төлөө И Бэ Ёноос алтан яст мэлхийн чимэглэл, мөн онд нэг пастороос 5.4 сая воны үнэтэй Dior цүнх, 2022 оны есдүгээр сард өөр нэг бизнесмэнээс Vacheron Constantin брэндийн бугуйн цаг авсан юм байна.
2023 оны хоёрдугаар сард тэргүүн хатагтай асан нэгэн прокурорт дахин сонгогдох боломж олгосныхоо хариуд нэрт зураач И Уфаны уран бүтээлийг бэлэгт авч байжээ.
Дээрх бүх солилцоо нь 2022 оны тавдугаар сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүрэн эрхийн хугацаанд болсон юм байна.
“Шүүгдэгч нь тэргүүн хатагтайн албан тушаалтай холбоотой нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үл тоомсорлож, үүнийг зөвхөн хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглажээ” гэж шүүх хурлыг даргалсан шүүгч Чо Сун Пё мэдэгдсэн байна.
Ким мөрдөн байцаалтын үеэр зарим бэлгийг буцаасан, заримыг өөрөө худалдаж авсан гэх зэргээр гэмт хэргийн хариуцлагаас зайлсхийхийг оролдож байсныг шүүгч дүгнэжээ.
“Энэ нь түүнийг хууль бус зүйл хийснээ бүрэн ойлгож байсан ч нуухыг оролдсоныг харуулж байна” гэж шүүгч хэлсэн юм.
Тусгай прокурор Мин Жүн Кигийн баг тэргүүн хатагтай асанд 7.5 жилийн хорих ял оноох хүсэлт гаргасныг шүүх 7 жил болгон бууруулжээ.
Ким Кон Хигийн өмгөөлөгч нар шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Шүүх бас бэлэг өгсөн барилгын компанийн захиралд нэг жилийн хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял, цаг бэлэглэсэн бизнесмэнд 10 сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, пасторыг найман сая воноор торгожээ.
Тэргүүн хатагтай асан өмнө нь үүнээс тусдаа авлигын хэрэгтээ дөрвөн жилийн хорих ял сонсоод байсан юм.
Одоо түүнийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд Эв Нэгдлийн Сүмийн гишүүдээр тухайн үеийн эрх баригч намаас нэр дэвшсэн нөхрөө дэмжүүлэх хуйвалдаанд оролцсон гэх хэргийн шүүх хурал хүлээж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий