Уулзалтаар хэлэлцсэн шийдсэн асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа.

Өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор буулгаж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна.

Хоёрдугаарт, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж, хэлэлцдэг болгож чадлаа.

Гуравдугаарт, энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар "Рио Тинто"-той ажиллахаар тохиролцож чадлаа.

Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна" гэв.