- Депутат Н.Батсүмбэрэл раскритиковал передачу энергетического сектора партии ХҮН.
- Он обвинил партию в попытках вербовки сотрудников и коррупции.
- Сравнил нынешнего министра энергетики Б.Найдалаа (названного Найдалсүрэн) с предыдущим министром Чойжилсүрэн.
- Отметил ухудшение в сфере образования после передачи партии ХҮН.
- Призвал премьер-министра уделить больше внимания энергетике.
“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл эрчим хүчний салбарыг ХҮН намд өгсөн бөгөөд тус намынхан салбарын ажилтнуудаа намдаа элсүүлэх оролдлого хийж байна гэдэг шүүмжлэл хэлсэн. Ингэхдээ Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн нэрийг санаатай, санамсаргүй алин болох нь тодорхойгүйгээр Найдалсүрэн хэмээн хоёр ч удаа хэлээд авав.
Тэрбээр "Ерөнхий сайд эрчим хүчний салбараа сайн анхаармаар байна. Чойжилсүрэн сайд хүнд загнуулаад сууж байдаг байсан. Одоо байгаа Найдалсүрэн сайд нь алга.
ХҮН гэдэг намын авсан салбар нүх болж байна. Боловсролын салбар нүх болсон. Энэ салбар 2-3 жилээр ухарсан. Багш нарын цалин, нийгмийн асуудал мухардалд орсон. Ардын намын сайд очиж байж боловсролын салбарыг аварлаа. Одоо гайгүй болох байх гэж бодож байна.
Зүв зүгээр байсан эрчим хүчний салбар одоо нүх болж байна.
ХҮН намынхан салбарын ажилтнуудаа намдаа элс гэж шахдаг гэсэн. Үүнийгээ боль. Дээрээс нь элдэв янзын тендер, наймаа ярьж явдаг гэсэн. Намаа санхүүжүүлдэг юм уу яадаг юм.
Чойжилсүрэн сайд хуралд ирж суудаг байсан шиг Найдалсүрэн сайд хуралд суумаар байна" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий