- В Монголии 213 611 государственных служащих.
- Наиболее легкое наказание за нарушение этики — извинение, самое строгое — увольнение.
- В Канаде этика регулируется через ценности и принципы, а не жесткие законы.
- Сексуальные домогательства на рабочем месте в Канаде являются нарушением с нулевой терпимостью.
- Этичное поведение госслужащих повышает доверие граждан к государству.
Манай улсад 213,611 төрийн албан хаагч ажиллаж байна.
Төрийн ажилтан, албан хаагчдын нийтлэг алдаа дутагдал, ёс зүйн зөрчил нь
- ёс бус үг хэллэг хэрэглэх
- албаны нэрийг хувийн зорилгоор ашиглах
- хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах
- ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг үйлдэлтэй холбогддог байна.
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид оногдуулдаг хамгийн хөнгөн шийтгэл нь "Уучлалт гуйх", харин хүнд хариуцлага нь "Ажлаас чөлөөлөх" арга хэмжээ болдгийг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор, профессор Ш.Батсүх хэлж байлаа.
-"Ёс зүй" гэдэг үгийг хүн болгон сонсдог, мэддэг. Гэхдээ ёс зүйтэй хүн, ёс суртахуунтай ажилтан албан хаагч байх тухай ойлголтыг та энгийнээр тайлбарлаж болох уу?
-Ёс зүй гэдэг нь үнэт зүйл, зарчимд суурилсан ойлголт. Бусдыг хүндэтгэх, өөрийн хариуцаж авсан ажил мэргэжилдээ эзэн нь болох зарчим. Тэгэхээр үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан хүн болгон дагаж мөрддөг нийтлэг ойлголтыг ёс зүй гэж тайлбарлана.
-Канад улс төрийн албан хаагчдын ёс зүйг хэрхэн хуульчилсан бэ. Хамгийн наад зах нь үг хэллэг, хувцаслалтын стандартыг хэрхэн тодорхойлдог юм бол?
-Хуульчлах гэхээс илүү "ёс зүйн үнэт зүйл ба зарчим" гэсэн дүрэм журмын хүрээнд дагаж мөрдөнө. Мөн төрийн албанд ажиллаж буй хүн ямар зан үйл гаргаж болохгүй вэ гэдгийг тусгаж, бусадтайгаа хүндэтгэлтэй харилцах гэсэн агуулгууд орсон байдаг.
Төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулдаг. Хэрэв сургаж хэлээд байхад ёс зүйгүй зан үйл, үйлдлийг дахин давтвал сахилгын зөрчил хүлээлгэж, цаашилбал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна.
Давтагдах гэдэг ойлголтод нэг зүйлийг нэмж хэлэхэд, ажлын байрны бэлгийн дарамтыг давтагдуулахгүй буюу нэг л үйлдсэн бол хамгийн эцсийн хариуцлагыг хүлээлгэдэг. Энэ бол zero tolerance буюу тэвчиж үл болох үйлдэл. Тэгэхээр давтагддаг, давтагдаж үл болох ёс зүйн зөрчлийг сайтар ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Товчхон дүгнэвэл сургалт болон түүнийг ажил хэрэг болгож хэвшүүлэх дадал зан үйлийн цогц ойлголт.
-Нөгөө талдаа хүний хандлагыг сургалтаар өөрчилж болох уу гэх асуулт үүсэх байх.
-Сургалт нөлөөллийн үйл ажиллагаагаар тухайн хүний зан үйлийг өөрчилж болно гэж үзсэний үндсэнд олон давтамжаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна. Хүнийг зөв зан үйл, дадалтай болоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорьдог гэсэн үг.
-Төрд ёс зүйтэй хүмүүс орж ажилласнаараа тухайн нийгэмдээ ямар үнэ цэнийг авчирч, ямар үнэт зүйлийг бүтээх вэ?
-Ёс зүйтэй төрийн албан хаагчийг бэлтгэж, ёс зүйтэй ажилтан албан хаагчидтай болсноор иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх ач холбогдолтой.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий