Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа Сэлбэ голын хамгийн нарийсалтай хэсгийн үерийн далан сувгийг шинээр хийх ажлын зураг төсөв батлагдсаны дагуу 741 метр түшиц ханыг "Билгүүн Монгол Констракшн" компани барьж дуусгаад буй.

Харин гол дагуу зүлэг, явган хүний чулуун замуудыг тавих, голын хоёр талаар иргэд алхах, амарч суух ая тохитой орчныг бүрдүүлэх тохижилтын ажлыг Геодези Усны Барилга Байгууламжийн Газар болон "Сила констракшн групп" компани гүйцэтгэж байгаа билээ.