Дэлхийн 80 гаруй оронд, 800 сая идэвхтэй хэрэглэгчтэй Google pay үйлчилгээ нь гар утсаараа ердөө ганц хүрэлтээр (NFC технологиор) төлбөрөө гүйцэтгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, банкны апп руу нэвтрэх, QR код уншуулах, гүйлгээний нууц үг хийх зэрэг олон алхмыг алгасаж, утасныхаа дэлгэцийн түгжээг гарган ПОС төхөөрөмжид ойртуулахад л хангалттай.

Мөн гадагшаа, дотогшоо аялал зугаалга, ажлаар явахдаа бэлэн мөнгө эсвэл картаа хаяж үрэгдүүлэх эрсдэлээс хамгаалагдана.