Нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж, хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин цолтон давлаа.

Тэгвэл аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн арслан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэг давлаа. Харин цолгүй гурван залуу бөх нэг давлаа. 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа маргааш 13:00 цагаас эхэлнэ.