- UNCCD COP17 пройдет в Улан-Баторе через 34 дня
- в конференции примут участие представители более 190 стран и международных организаций
- Монголия впервые проводит COP17
- подготовка ведется по плану, создано 12 подкомитетов
- министр экологии Ц.Сандаг-Очир поручил обеспечить качество и сроки
Өнөөдөр /2026.07.13/ болсон COPTime ээлжит хурлаар хурлыг зохион байгуулах 12 дэд хорооны ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үлдсэн хугацаанд гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, гүйцэтгэл, шуурхай байдлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн чанартай, хугацаанд нь бүрэн хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам сайжруулах, хариуцсан чиглэл бүрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг холбогдох ажлын хэсэг, дэд хороодод үүрэг болголоо.
Монгол Улс анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хурал нь дэлхийн 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээний чуулган бөгөөд Монгол Улсын нэр хүнд, тогтвортой хөгжлийн бодлого, цөлжилттэй тэмцэх манлайллыг олон улсад таниулах чухал боломж юм.
UNCCD COP17 бага хурал эхлэхэд 34 хоног үлдээд байна гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээлэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий