Үүнээс зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488, залилах гэмт хэргийн 67, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 351, хулгайлах 79 дуудлага, мэдээлэл байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 удаагийн тохиолдол гарч, 414 хүнийг эрүүлжүүлжээ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 8 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлсэн аж.