- Монголия включила объект 'Гуннский аристократический погребальный комплекс' в список Всемирного наследия ЮНЕСКО в культурной категории.
- Решение принято на 48-й сессии Комитета всемирного наследия ЮНЕСКО в Пусане, Южная Корея, с 19 по 29 июля.
- Объект свидетельствует о государственном устройстве, социальном развитии, культурном обмене и ремесленных технологиях первой кочевой империи Евразии.
- Монголия присоединилась к Конвенции об охране всемирного наследия в 1990 году и теперь имеет семь объектов в списке.
- Ранее в список были включены: Убсунурская котловина (2003), Даурский ландшафт (2017), Культурный ландшафт долины Орхона (2004), Петроглифы Монгольского Алтая (2011), Гора Бурхан-Халдун (2015) и Оленные камни (2023).
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр улсын бүтэц, нийгмийн хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын өндөр технологи, зан үйлийн уламжлалыг шинжлэх ухааны үндэстэй гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод заасны дагуу тус жагсаалтад бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ (Outstanding Universal Value)-тэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт долоон өвийг бүртгүүллээ.
Гадаад Харилцааны Яам
Комментарии
Загрузка…
Оставить комментарий