- Монгольская команда The MongolZ вышла в топ-8 турнира BLAST Bounty Summer 2026 по Counter-Strike 2.
- В предварительном раунде The MongolZ победила HEROIC и Wildcard.
- Команда обновила состав: mzinho перешел в BC Game Esports, cobrazera переведен в запас, вместо них пришли молодые игроки Tikuak и DarkMeister.
- Tikuak ранее выиграл турнир eXTREMESLAND 2025 с командой Chinggis Warriors.
- Финальная часть турнира пройдет с 26 июля на Мальте в BLAST Arena.
Бүс бүсийн шилдэг 32 баг оролцсон тус тэмцээний урьдчилсан шатнаас ОХУ-ын "Team Spirit", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Данийн "Astralis", Францын "3DMAX", Нидерландын "Team Liquid", Бразилын "paiN Gaming", Европын "FaZe Clan" гэсэн найман баг шалгараад байна.
"The MongolZ" багийн хувьд урьдчилсан шатанд Норвегийн "HEROIC" болон АНУ-ын "Wildcard" багийг хожсоноор шөвгийн наймд шалгарсан юм. Тэд энэ тэмцээнд сайн тоглож, дэлхийн чансааны оноогоо ахиулж байж томоохон тэмцээнүүдэд уригдах эрхтэй болно. Одоогоор "The MongolZ" баг дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж байгаа.
Манай улсын баг зуны амралтын хугацаанд бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулж, mzinho буюу Б.Аюушийг "BC Game Esports" баг руу явуулсан. Мөн энэ оны эхэнд багт орж ирсэн cobrazera буюу У.Анарбилэгийг сэлгээнд суулгаж буйгаа зарласан.
Тэдний оронд залуухан тамирчид болох Tikuak буюу Ч.Золбаяр, DarkMeister буюу Д.Ирээдүй нарыг эгнээндээ нэгтгэсэн. Энэ хоёр залуу тамирчин 2025 онд "The MongolZ" багийн академиас мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлж, үндсэн бүрэлдэхүүнд дэвшин орж ирж буй юм.
Гэхдээ Tikuak буюу Ч.Золбаяр академи багт дөрвөн сар гаруй хугацаанд тоглоод "Chinggis Warriors" багт нэгдсэн билээ. Тэрбээр "Chinggis Warriors" багтай дунд түвшний олон тэмцээнд оролцсон бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц "eXTREMESLAND 2025" тэмцээнд түрүүлсэн туршлагатай нэгэн.
BLAST Bounty Summer 2026 тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд долоодугаар сарын 26-наас Мальт улсын Attard-д байрлах BLAST Arena студид эхэлнэ. Одоогоор багуудын оноол хараахан гаргаагүй байгаа бөгөөд чансаа дутуу дөрвөн баг өөрсдөөсөө илүү чансаатай багийг амлах байдлаар тоглоно.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий