- Школа на 960 мест в 4-м микрорайоне Хан-Уульского района полностью построена и готова к вводу в эксплуатацию.
- Школа №34 в настоящее время обучает около 6500 учеников в три смены.
- Новая школа начнет работу с середины сентября 2026 года.
- Строительство школы в 23-м микрорайоне выполнено на 75%, ввод в эксплуатацию перенесен на 15 октября 2026 года из-за задержек финансирования.
- Стоимость школы в 4-м микрорайоне составила 11,9 млрд тугриков, в 23-м микрорайоне — 8,3 млрд тугриков.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6,500 орчим сурагч суралцаж, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсжээ.
Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийн суралцах орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, сургуулийн ачааллыг бууруулах бодит боломж бүрдэж байна. Тус сургуулийн үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэжээ.
Харин тус дүүргийн 23 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Тус хорооны сургуулийн барилгын ажил 2025 онд эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөний дагуу 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийгдэж, санхүүжилтийн үйл явц удааширсантай холбоотойгоор тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг энэ оны аравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулахаар болжээ.
23 дугаар хорооны ₮8.3 тэрбумын төсөвт өртөгтэй шинэ сургуулийн сургалтын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий