Маргаашаас эхлээд Петсровис болон Сод Монгол, Шунхлай, Тес петролиумд нөөц нэмэгдүүлэх бодлогын ажлуудыг хийж байна. Маргаашаас эхлээд түгээлт нэмэгдэнэ гэж харж байна. 

Боршоо, Цагааннуур боомтоор дамжуулан бүтээгдэхүүн орж ирдэг байсан бол ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор Евро 5 төрлийн бүтээгдэхүүнээс өөр төрлийн бүтээгдэхүүн орж ирэх боломжгүй. Зарим үед орж ирэх боломжгүй нөхцөл үүссэн. Хамгийн хол тээвэрлэлт хийдэг баруун бүсийн хангалтыг Улаанбаатар хотоос хийж байна. 

Говийн бүс харьцангуй гайгүй байгаа. Иймд Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган чиглэлийн бүс нутгуудын хангалтыг хийнэ. 

Бүхий л аж ахуйн нэгжүүд бусад улс орнуудаас бүтээгдэхүүн авахаар илэрхийлж ажиллаж байгаа. Иймд энэ нөхцөл байдлаа ойлгож хүлээцтэй байхыг хүсье. Олон сар жилээр үргэлжлэхгүй. Хоёрдогч, гуравдагч хөршүүдээс бүтээгдэхүүн авах хэлцлүүд амжилттай явж байгаа" гэв. 

ОХУ-аас ачилтаа нэмэгдүүлэх тал дээр нааштай хариу өгсөн ба 10 хоногийн хугацаандаа буцаад хэвийн буюу 30 хоногийн нөөцөд хүргэж ажиллана гэдгийг онцоллоо.