Маргааш буюу 8 дугаар сарын 1-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 45 см, Алтанбулаг сум орчимд 15 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Онон гол Дадал сум орчимд 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшнийг даван үерлэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ЦУОШГ
Комментарии
Загрузка…
Оставить комментарий