- КОП-17 пройдет в Улан-Баторе с 17 по 28 августа 2026 года.
- Ожидается прибытие 10 тысяч участников в пиковый период, уже зарегистрировано более 4700 гостей.
- В Национальном парке построены две туалетные кабины вместимостью 80 человек, подключенные к центральной канализации.
- Туалеты оснащены солнечными панелями, комнатами для пеленания, семейными и комнатами для кормления грудью, а также предусмотрены возможности для омовения мусульман.
- Также строятся две юрты диаметром 29 и 36 метров, которые после конференции будут переданы городу для общественных мероприятий.
Тус ариун цэврийн байгууламжийг КОП-17 бага хурал дууссаны дараа иргэд ашиглах боломжтой. Мөн 29 метр болон 36 метрийн диаметртэй хоёр цомцог гэрийг барих ажил үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн мэдэлд шилжүүлж цаашдаа олон нийтийн арга хэмжээнд ашиглах юм байна. Харин бусад нь түрээсийн түр байгууламж хураагдах аж.
КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал Б.Баттулгын тайлбарлаж буйгаар "Ариун цэврийн байгууламжийн фасад нь нарны эрчим хүчийг хураагуурт цуглуулаад доторх хэрэглээгээ шийддэг байдлаар хийсэн. Энэ нь бага хурлын үндсэн зорилготой нийцсэн. Нэг удаад нийт 80 хүн орох боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барьж, төвийн шугамд холбосон.
КОП-17 бага хурал дууссаны дараа иргэд ирж үйлчлүүлэх учраас хүүхэд хуурайлах, гэр бүлийн, жирэмсэн эхчүүдийн хүүхдээ хөхүүлэх өрөөтэй. Исламын шашинтай иргэд ирвэл угаалга үйлдэх боломжийг төлөвлөж өгсөн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт өмнө нь дандаа соруулдаг ариун цэврийн байгууламжууд байсан бол анх удаа төвийн шугамд холбогдож буй нь энэ юм. Бид нар ариун цэврийн байгууламжуудыг хангалттай төлөвлөсөн гэж харж байгаа" гэв.
Мөн есөн хүний багтаамжтай 20 ширхэг, хоёр хүний багтаамжтай 12 ширхэг зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг барилгын хойд талд байршуулжээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий