Эрүүл мэндийн сайдын А/219 тоот тушаалд

“Шинэ төрсөн нярайг нэг цагийн дотор амлуулах болон зургаа хүртэлх сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох ёстой”

гэж тус тус заажээ. Энэ хүрээнд " Интермед" эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, нярайн тасгийн ахлах эх баригч Б.Түмэнцогт дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Тэрбээр “Манай эмнэлэг нь анхны амлуулалтыг 80.2 хувь, зургаа хүртэлх сартай хүүхдийн эхийн сүүгээр хооллолтыг 60 хувьтай байлгах зорилгын хүрээнд ээжүүдэд хэрэгтэй зөвлөмжүүдийг тогтмол хүргэж, дэмжиж ажилладаг. Дөнгөж төрсөн нярайн шарлалт бол ээжүүдэд тулгардаг хамгийн том айдас. Харин эхийн сүүгээр тогтмол хооллосноор нярайн үеийн шарлалт болон бусад халдварт өвчин эндэгдлээс ч сэргийлдэг. 

Мөн бид дөнгөж амаржсан эхчүүдийн ачааллыг бууруулах зорилгоор автомат саалтуур хэрэглэхийг зөвлөдөг. Автомат саалтуур нь сүүний найрлага чанарт нөлөөлөхгүй бөгөөд сүүгээ тасалгааны температур, хөргөгч зэргээр хэрэгцээндээ тохируулан хадгалж болно" гэлээ.