- В рамках КОП-17 в Архангайском аймаке планируется провести международную встречу скотоводов.
- Мероприятие состоится 13 августа в сомоне Булган.
- Встреча организована совместно с Институтом кочевой цивилизации.
- Также в рамках КОП-17 пройдет фестиваль кочевников в Налайхе с 21 по 23 августа.
- Будет организован караван верблюдов с 8 по 15 августа.
Энэ талаар "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам КОП-17 хурлын хүрээнд зочид буудал, соёл, аялал жуулчлалын хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.
Манай дэд хороо дөрвөн салбар ажлын хэсгийг удирдаж ажиллаж байгаа. Тодруулбал
- Соёл урлагийн салбар,
- Аялал жуулчлалын салбар,
- Тэмээн жингийн контент хийх ажлын хэсэг,
- Нүүдэлчдийн соёлын олон улсын хурлыг зохион байгуулах дөрвөн чиглэлээр дэд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
"Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриатай КОП-17 нүүдэлчдийн хурлыг зохион байгуулахдаа ногоон, цэнхэр бүсэд хийгдэх соёл урлагийн арга хэмжээ болон бусад арга хэмжээг төлөвлөсөн.
Ногоон, цэнхэр бүс болон бусад соёлын арга хэмжээний хөтөлбөр бүгд эцэслэгдээд бэлэн болсон.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү фестивалийг КОП-17 олон улсын зочид төлөөлөгчид болон Монголд аялахаар ирсэн жуулчдадаа зориулж зохион байгуулж буй" гэлээ.
Үргэлжлүүлэн "Соёлын болон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах чиглэлээр арга хэмжээг төлөвлөсөн. Өмнөх талуудын 16 дугаар бага хурлыг КОП-17-той холбох “Тэмээн жингийн цуваа” хэмээх арга хэмжээг зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд оролцох 12, 13 хүн наймдугаар сарын 8-нд Монгол Улсад хүрэлцэн ирнэ.
Наймдугаар сарын 8-15-ны хооронд "Тэмээн жингийн цуваа" арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутгаар видео контент болон олон улсын малчдад зориулсан уулзалт, хурал хийгээд наймдугаар сарын 17-нд цэнхэр бүсийн нээлтэд КОП-16-гаас КОП-17 руу шилжиж байгаа ажил хамт уялдаж явах юм.
Энэ жилийг НҮБ-аас бэлчээр болон малчдын жил болгон зарласан. Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн манай харьяа байгууллагатай хамтран олон улсын малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. Үүнийг Архангай аймгийн Булган суманд наймдугаар сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Олон улсын малчдын чуулга уулзалт нь НҮБ-ын цөлжилттэй тэмцэх КОП-17 хурлын том хэсэг нь болж байгаа" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий