Энэ үеэр зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оношилгоог хүчингүй болгосон байна. 

Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тээврийн хэрэгслийн яндан болон дуу намсгах системд өөрчлөлт оруулахгүй байх, стандартын шаардлага хангасан эд анги ашиглах, замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвших хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг хүндэтгэж, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр соёлтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс уриаллаа.