- Правительство Монголии приняло постановление о стабилизации поставок стратегических резервов и овощей.
- В 2025 году было заключено соглашение на поставку 5,016 тонн резервного мяса, но 720 тонн не были поставлены весной.
- Выявлены нарушения: 3,203 тонны мяса продано с электронными чеками, остальное без чеков или по завышенным ценам.
- Создается единая электронная система учета и контроля для всех этапов резервного мяса.
- Премьер-министр поручил мэру Улан-Батора лично контролировать формирование резервов мяса на 2026-2027 годы.
“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5,016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3,203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Бүртгэл, хяналтын тогтолцооны нэгдсэн системийг наймдугаар сардаа багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох юм. 2026 оны намар бэлтгэгдэж, 2027 оны хавар тараагдах нөөцийн махны нөөц бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарал хандуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ.
Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий