Цахим орчинд

"Энэ хүн 25 дугаар эмийн сангаас дээш өгсөж байхад нэг охиныг айлгаад араас нь орилж хашхирч гүйгээд байхаар нь гайхаад эргээд харсан чинь над руу орилоод зодох гэж дайраад"

гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагийн үед

“Чингүнжав хөшөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байна”

гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдууллаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.