- Д.Амарбаясгалан заявил, что Монголия импортирует 97% топлива из одной страны, и необходимо диверсифицировать поставки, возобновив импорт из Китая, Южной Кореи, Японии и арабских стран.
- Он критикует государственное регулирование цен на бензин АИ-92, которое приводит к убыткам компаний и перекладыванию затрат на дизельное топливо.
- В 2020 году Монголия отступила от стандартов Евро-3, 4, 5, увеличив допустимое содержание серы в дизельном топливе в 200 раз по сравнению с 2017 годом.
- Отсутствие государственных резервов топлива усугубляет дефицит; в Южной Корее резервы составляют 200 дней потребления.
- Предложены меры: создание новых источников поставок, развитие электромобилей, строительство малых и средних НПЗ, переход на евростандарты.
Энэ үеэр Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан шатахууны хомсдолоос хэрхэн гарах арга хэмжээний асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай нам бодлогын нам болох алхмаа хийж эхэлсэн. Үндэсний бодлогын хороо дэргэдээ нийгэм эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөл байгуулсан. Энэ хүрээнд бодлого төлөвлөлт хийх, УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төсөл хөтөлбөрийг боловсруулах зорилготойгоор ажиллаж байна.
Өнөөдөр үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой асуудал дээр Бодлогын ерөнхий зөвлөл судалгаа хийж, мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авсан. Шатахууны хомсдол бол төрийн бодлогын хомсдолын асуудал. Нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олноор засаглах үед зөвхөн шатахуун гэхгүй зах зээл дээр баримталсан бодлого нь буруу байсан учраас үр дагавар нь шатахуун дээр илэрч байна.
АИ-92 бензиний үнийг хүчээр хямд байлгах бодлогыг Үнэ тогтоох зөвлөл дээр тодорхойлоод байна. Эсрэгээрээ энэ компаниуд дээр учирч буй алдагдлыг дизель түлш дээр нэмэлт байдлаар тусгадаг. Хүнс хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн дизелийн түлш дээр үнийг нэмж, иргэдийн халаасанд нэмэх байдлаар үнийн бодлогод нөлөөлж буй гажиг тогтолцоо руу явуулж байгаа.
Төр стандартыг хянаад бусад зүйлийг чөлөөтэй тавих ёстой. Дэлхийн нийтээрээ ногоон хөгжил рүү алхаж байхад бид сөрж алхаад байгаа юм шиг. 2017 онд стандартыг шинэчлэхдээ дизель түлш дээр MNS:02162017 гэдэг стандартыг батлаад Евро-3, 4, 5 стандарт руу орох том алхам хийсэн ч 2020 онд ухарсан. Өөрөөр хэлбэл 2020 онд MNS:68612020 гэдэг стандарт батлахдаа дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухрах хэмжээ рүү авч очсон.
"Төр үнэ тогтооход оролцдог, цаашилбал бизнесийн байгууллагуудыг шатахуун нөөцлөх буруу бодлого руу шахдаг"
Янз бүрийн үед шатахууны импорт хомствол төрийн өөрийн гэсэн нөөцтэй байх ёстой. БНСУ-ын жишээг авч үзвэл төр нь 8.2 сая тонн буюу 200 хоногийн нөөцийг бэлддэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад төрийн нөөц байхгүй. Төр үнэ тогтооход оролцдог, цаашилбал бизнесийн байгууллагуудыг шатахуун нөөцлөх буруу бодлого руу шахдаг. Дахиад нөөцөд нь итгэхгүй байгаа учраас шатахууны сав дээр тоолуур тавьж байна.
Шатахууны хомсдолыг бууруулахын тулд шинэ эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Нийт импортын шатахууны 97 хувийг нэг улсаас авч буй хараат байдлаас богино хугацаанд гарах ёстой. Ардчилсан намын үед хийж байсан БНХАУ, БНСУ, Япон, Арабын орнуудаас шатахуун авах ажлуудыг сэргээх шаардлагатай байна.
Дунд хугацаанд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Нефть боловсруулах бага дунд оврын үйлдвэрийг бий болгох чиглэлд төр ажиллах хэрэгтэй. Урт хугацаандаа Евро стандарт руу чиглэсэн үйлдвэрлэл импортын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.
Шатахууны хомсдол бол төрийн бодлогын хомсдолын асуудал.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий