Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ямар шатахуун түгээх станц дээр хэдэн машины оочер дугаарлалттай байна гэдэг мэдээллийг боловсруулж иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа. Олон цаг хугацаагаар үргэлжлэх асуудал биш, Монгол Улсад үүссэн нөхцөл байдал дээр шалтгаалж хэрэглэдэг ухаалаг систем болж хөгжинө. Ил тод нээлттэй системийг аюулгүйн нөөцөө зөв хуваарилах боломж үүсгэх байдлаар хөгжүүлж байгаа.
Аялал жуулчлалын сар эхэлсэнтэй холбоотой аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэдээс
"олон өдрөөр хол замд явахад шатахуун түгээх станцууд 50 мянган төгрөгийн хязгаарлалтай өгч буй нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна"
гэдэг зүйл ярьсан.
Улаанбаатар хотоос гарахад өөрсдийн таних тэмдгийн хүрээгээр үйлчилгээнд хамрагдаад хязгаарлалтгүй аваад явах зохицуулалтыг салбарын яамтай хамтран зохицуулж байгаа.
Зориулалтын зөөврийн саванд өгөхгүй байх шийдвэрийг зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа. Орон нутагт энэ шийдвэр үйлчлэхгүй.
КОП-17 бага хурал болох гэж байгаатай холбоотой Байгаль орчны яамтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн шуурхай штабын удирдлагаас тодорхой үүрэг даалгавар өгсөн. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж жагсаалтын дагуу саадгүй шатахуунаар хангана" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий