Монголчуудын элэгний өөхлөлт

Элэг өөхлөх эмгэг нь орчин үед хамгийн өргөн тархсан элэгний өвчний нэг болж байна. Дэлхий дээрх нийт насанд хүрэгчдийн гуравны нэг нь элэг өөхлөлтэй байна. 2020 онд 38.9% байсан энэ тоо 2040 он гэхэд 55.7% хүрнэ гэж таамаглаж байна.

Элэгний хорт хавдрын тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлдэг Монголд элэгний өвчний "гол шалтгаан" гэвэл вируст гепатит, согтууруулах ундаа гэж ойлгогддог байсан. Гэвч хотжилт, идэвхгүй амьдралын хэв маяг, боловсруулсан хүнсний хэрэглээ өсөж таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн тохиолдол нэмэгдэхийн хэрээр бодисын солилцооны шалтгаантай элэг өөхлөх өвчин мөн адил өсөх хандлагатай байна.

Монголчуудын бараг 40% орчим нь илүүдэл жин, таргалалттай. Тэдгээрийн ойролцоогоор 40% орчим нь элэгний өөхлөлттэй байх магадлалтай. Таргалалттай бол энэ хувь 60-80% болж нэмэгдэнэ. Эход харуулахаар “элэг цайрсан” гэдэг онош бол тухайн элэгний эсүүдийн 30% нь өөхөлсөн гэж ойлгож болно. Зүй нь бол элэгний эсийн 5 орчим хувь нь өөх байхыг эрүүл хэмжээ гэж үздэг.

Элэгний өөхлөлт нь элэгний үрэвсэл, хатуурал, хавдар, элэг шилжүүлэн суулгах шалтгаан болохоос гадна зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, нас баралтын эх үүсвэр болдог. Иймд элэгний фермент өндөр гарсан, эсвэл хэт авиан шинжилгээгээр өөхлөлт илэрсэн хүн бүр зөвхөн В, С, Д вирусийн шинжилгээ төдийгүй зүрх судас бодисын солилцооны эрсдэлт хүчин зүйлийн шалгуур зэргийг өгөх нь чухал.

Жоргүй олгох, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын элэг хамгаалах Liver Active-г бүх эмийн сангуудаас болон ЭНД дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай

Элэгний өөхлөлт гэж юу вэ?

Элэгний эсэд хэвийн хэмжээнээс илүү өөх хуримтлагдан эс нь өөхлөөд, томорчихсон байгааг элэгний өөхлөлт гэж ойлгож болно. Бодисын солилцооны төв эрхтэн болох элэг 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл элэгний тодорхой хэсэг нь өөхөлснөөр шүүх, хоргүйжүүлэх зэрэг үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болж, шинжилгээ өөрчлөлттэй гардаг. Элэгний өөхлөлт удаан хугацаанд шинж тэмдэггүй, өвчтөн өөрөө мэдэхгүй байх боломжтой. Зарим тохиолдолд ядарч сульдах, баруун хавирганы доор тулж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Элэгний өөхлөлт нь цаашид даамжран Өөхлөлт үрэвсэл - Фиброз - Хатуурал - Хавдар болж элэг шилжүүлэн суулгах шалтгаан болдог. Иймээс элэгний өөхлөлтийн хэмжээг шинжилгээгээр тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авах нь чухал.

Элэгний үйл ажиллагааг дэмжих Liver Active-г бүх эмийн сангуудаас болон ЭНД дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай.

Элэгний өөхлөлтийн шалтгаан

Элэгний өөхлөлт нь бодисын солилцооны алдагдал буюу таргалалт, чихрийн шижин, даралт ихсэлт, дислипидеми болон архины шалтгаантай.

Бодисын солилцооны алдагдал нь шимт бодисыг өөх болгох хандлагатай. Өдөр тутмын амьдралд идэш нь ихэдвэл элэг өөхлөхөд хүргэж болно. Хэт их хэмжээгээр идэх эсвэл байнга хагас боловсруулсан хүнс, чихэрлэг ундаа, фруктоз, өөх тос ихтэй бүтээгдэхүүн, архи, дарсыг их хэмжээгээр хэрэглэх нь элэг өөхлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Товчхондоо, шингээж чадахаасаа ихийг идсэн бол илүүдэл энергийг элэг өөртөө өөх болгон хадгалж илүүдэл жин, таргалалт үүсдэг.

Дээр нь шатааж чадахаасаа ихийг идэх нь мөн л өөхлөхөд хүргэнэ. Нэмээд, хангалттай хөдөлгөөн хийхгүй байх нь элэгний өөхлөлтийн шалтгаан болдог.

Элэг хамгаалж,элэгний өөхлөлтөөс сэргийлэх  Liver Active-г бүх эмийн сангуудаас болон ЭНД дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай.

Тохируулан идэж байгаагаа яаж мэдэх вэ?

Гурил, сахар, фруктоз, өөх тос зэргийг хэтрүүлэн хэрэглээд байгаа нь бидний биед хор болдог. Идэш, уушаа тохируулан хэрэглэж буй эсэхийг хэмжих хамгийн энгийн бөгөөд үнэн хэмжүүр нь биеийн жингийн индекс юм. Энэ үзүүлэлтийг 30-аас бага байлгах нь наад захын шаардлага. Харамсалтай нь Монголчуудын хувьд 30-аас дээшээ байх нь олонтоо. Ази хүмүүсийн хувьд энэ тоо 23-аас бага байх нь зүйтэй.

Хэн эрсдэлтэй бүлэгт багтах вэ?

  • Илүүдэл жин, таргалалт: биеийн жингийн индекс (БЖИ = кг/м2) БЖИ ≥ 25 эсхүл бүсэлхийн тойрог: эр ≥ 90см, эм ≥ 80 см
  • Артерийн даралт ихсэлт: ≥ 130/85 мм.муб эсхүл даралтны эм хэрэглэдэг
  • Чихрийн шижин, цусны сахар ихсэлт: Өлөн үеийн глюкоз ≥ 6.1 ммоль/л, хоолноос 2 цагийн дараах сахар ≥ 7.8 ммоль/л, HbA1c ≥ 5.7% эсхүл чихрийн шижин хэв шинж 2 өвчин оношлогдсон, сахар бууруулах эм хэрэглэж байгаа
  • Дислипидеми буюу өөх тосны солилцооны алдагдал: Триглицерид ихсэлт: ≥ 1.70 ммоль/л, HDL холестрин бууралт: эр ≤ 1.0 ммоль/л, эм ≤ 1.3 ммоль/л эсхүл холестрин бууруулах эм хэрэглэдэг.
  • Согтууруулах ундааны хэрэглээ
  • Нойрон дунд амьсгал тасалдах хам шинж
  • Удмын түүх: Эцэг эхийн хэн нэгэн таргалалт, чихрийн шижин, элэгний эмгэг, бодисын солилцооны хам шинжтэй байх

Хэрэв эдгээр хүчин зүйлээс аль нэг нь танд илэрч байвал та элэгний өөхлөлтийг илрүүлэх үндсэн шинжилгээ болох хэвлийн хэт авиан шинжилгээнд хамрагдаарай.

Эмнэлзүйн үзлэг, хэвлийн хэт авиан шинжилгээгээр элэг өөхлөлт илэрсэн тохиолдолд, цусны шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд болон элэгний фиброзыг илрүүлэх бусад шинжилгээ фиброскан, компьютер томограмм, MRI зэрэг шинжилгээг шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөсний дагуу хийлгэж, хяналт, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэх учиртай.

Элэгний өөхлөлт — Эрт мэдвэл, эрт эмчилнэ

Элэгний өөхлөлтийг урьдчилан сэргийлж, эрт мэдэж эмчлүүлбэл эдгэх боломжтой эмгэг юм.

Амьдралын хэв маягийг өөрчлөх — зөв хооллолт, биеийн идэвх, жин хянах зэрэг нь хамгийн хүчтэй "эм" хэвээр байна. Биеийн жинг 5–10% бууруулах нь элэгний өөхлөлтийг мэдэгдэхүйц бууруулдаг. Үүнд дараах алхмууд тусална:

  • Илчлэг багатай (хоолны илчлэгийг 500-1000 ккал бууруулах), ялангуяа фруктоз, өөх тос ихтэй, хагас боловсруулсан хоол хүнсний хэрэглээг хязгаарлах (Газар дундын тэнгисийн маягийн хоолны дэглэм илүү сайн үр дүн үзүүлдэг)
  • Дасгал хөдөлгөөн. Дунд зэргийн ачаалалтай дасгал долоо хоногт >150 минут эсвэл өндөр эрчимтэй дасгал долоо хоногт 75 минут дасгал хийх, суугаа байдлаар удаан байх хугацааг багасгах, алхах, усанд сэлэх, дугуй унах зэрэг дасгал хөдөлгөөнийг хувь хүний сонголт болон боломжид тохируулан хийнэ.
  • Согтууруулах ундааны хэрэглээг зогсоох эсвэл эрс багасгах, тамхинаас татгалзах

Хооллолт болон дасгал хөдөлгөөн үр дүнгүй тохиолдолд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх арга хэмжээ авсны суурин дээр эмийн эмчилгээ болох элэгний өөхлөлтийг бууруулах, таргалалтын эсрэг, чихрийн шижинг засах, дислипидемийг засах зэрэг эмийн эмчилгээ мөн элэг хамгаалах нэмэлт бэлдмэлүүдийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Элэг хамгаалах болон элэгний өвчний эмчилгээнд ургамлын гаралтай милк тистл -силимираныг эртнээс өргөн хэрэглэж ирсэн.

Ливер Актив элэг хамгаалах бэлдмэл нь Силимарин болон Холиныг зохистой тунгаар агуулдаг, элэг хамгаалах, элэгний өөхлөлтөөс сэргийлэх,элэгний үйл ажиллагааг дэмжин, элгээ эрүүлжүүлэх, хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Элэгний өөхлөлтийн шийдэл

  1. Шинжилгээ өгч элэгний өөхлөлтийн түвшин, шалтгааныг нь тодорхойл
  2. Амьдралын хэв маягаа өөрчил. Үүнд, эрүүл хооллох, аяга тавгаа жижгэрүүлэх, өөх тосоо багасгах, мацаг барих зэргийг ойлгож болно. Элэгний өөхлөлт нь жин ба хэвлийн тойргийн хэмжээтэй шууд холбоотой.
  3. Дасгал хөдөлгөөн хийх нь илүүдэл энерги буюу хоолыг шатаах энгийн арга.
  4. Эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлж, эмчилгээг хийлгэ.
  5. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэлээр эмчийн заавраар элгээ дэмжих хэрэгтэй.

Зохистой орц, найрлагатай ,элэг хамгаалах Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын элэг хамгаалах Liver Active-г бүх эмийн сангуудаас болон ЭНД дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай.

Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг дараах холбоосуудаас аваарай.

Онлайнаар захиалах: www.denk-nutrition.mn

Албан ёсны фэйсбүүк хуудас: www.facebook.com/profile.php?id=61572213380874

Утас: 7575 9195

Энэхүү нийтлэлийн сэдвээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч, анагаах ухааны доктор Г.Анартай хийсэн подкастыг дараах линкээр үзээрэй.

Жоргүй олгох, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын элэг хамгаалах Liver Active-г бүх эмийн сангуудаас болон ЭНД дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай.