- В Сеуле впервые температура превысила 40°C, достигнув 40.2°C.
- В Южной Корее зафиксированы температуры выше 40°C в нескольких регионах, включая Ханам (40.7°C) и Гванян (40.2°C).
- С 1 июня по четверг в среднем по стране было 14.8 дней экстремальной жары, что является четвертым показателем с 1973 года.
- Зафиксировано 13 случаев 'тропических ночей' с температурой выше 25°C.
- Власти принимают меры: на острове Чеджу введена страховка для строителей, в провинции Кёнги выплачивают компенсации за невыход на работу из-за жары.
Өмнөд Солонгос даяар Баасан гарагт хэд хэдэн газарт 40 хэм давж халсны дотор Гёнги мужийн Ханам хотод 40.7, Өмнөд Жолла мужийн Гванян хотод 40.2 хэм тус тус бүртгэгджээ.
Энэ оны зургаадугаар сарын нэгнээс Пүрэв гараг хүртэл тус улс даяар дунджаар 14.8 өдөр агаарын хэт халалт бүртгэгдсэн нь бүртгэл эхэлсэн 1973 оноос хойших ижил хугацааны дөрөв дэх хамгийн халуун өдрүүд байсан байна.
Энэ зун бас тус улсад “халуун орны шөнө” буюу шөнийн агаарын температур 25-аас дээш хэмтэй хоносон 13 тохиолдол бүртгэгджээ.
Орон нутгийн эрх баригчид агаарын хэт халалтаас үүдэлтэй эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлээс хүн ардыг хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тухайлбал Жэжү арал энэ сараас эхлэн барилгын салбарын ажилчдад зориулан халалтын шалтгаантай сул зогсолтын даатгалыг бий болгож, өдрийн 1:00 цагаас өмнө агаарын халалтын сэрэмжлүүлэг зарлагдсан тохиолдолд дөрвөн цаг хүртэл сул зогсолтын ажлын хөлсийг нөхөн төлдөг болжээ.
Гёнги муж өнгөрсөн оноос эхлэн агаарын хэт халалттай холбоотой өвчлөлийн улмаас ажиллаагүй иргэдэд 150,000 воны ($105.8) нөхөн төлбөр олгодог болсон юм.
Агаарын хэт халалт ирэх долоо хоногт үргэлжлэх ч температур Цельсийн 33-35 хэмийн хооронд хэлбэлзэх урьдчилсан мэдээг Солонгосын Цаг Уурын захиргаа гаргасан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий