- 8 августа в Селенге, Центральном и Уверхангайском аймаках ожидаются сильные дожди с грозами.
- Метеорологи предупреждают о возможном повышении уровня рек, сильном ветре, граде и опасности наводнений.
- До 20:00 прогнозируется переменная облачность, дожди и грозы в большинстве регионов.
- В Улан-Баторе и его окрестностях ожидается дождь, температура +24...+26 градусов.
- В горных районах Алтая, Хангая и Хубсугула температура +15...+20 градусов, в Гоби до +38 градусов.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий