- В Монголии открыт центр лучевой терапии, соответствующий международным стандартам.
- Центр создан на базе Национального центра онкологии, расширен с отделения до центра с января 2026 года.
- В центре внедрены современные технологии: MRT, VMAT, SBRT, SRS.
- Центр будет работать по рекомендациям МАГАТЭ, обеспечивая безопасность и качество лечения.
- История лучевой терапии в Монголии началась в 1959 году, с тех пор произошло несколько этапов развития.
Мөн цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг хангах, иргэдэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлж буйг мэргэжлийн эмч нар онцоллоо.
Тус төв нь Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх аж. Ингэснээр иргэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдэнэ.
Харин ТУЯА эмчилгээний хөгжлийн онцлох үе шатыг дурдвал:
- 1959 он Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхлэв
- 2019 он Орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулав
- 2022 он MRT, VMAT технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэв
- 2024 он Элэг, уушгины хавдарт SBRT эмчилгээг нэвтрүүлэв
- 2026 он Тархины хавдрын SRS эмчилгээг эхлүүлэв
- 2026 он Туяа эмчилгээний тасгийг өргөжүүлэн үндэсний хэмжээний ТУЯА эмчилгээний төв болгон хөгжүүлжээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий