- ХААН Банк проводит 3х3 баскетбольный чемпионат среди школьников 9-12 классов.
- Турнир пройдет в три этапа: региональный (10-20 августа 2026), региональный финал (24-28 августа) и финал (29-30 августа).
- Призовой фонд первого этапа: 1 млн, 700 тыс. и 500 тыс. тугриков за 1-3 места.
- Регистрация для регионов до 10 августа 2026, для Улан-Батора - 24 августа.
- В Улан-Баторе примут участие 56 команд (32 мужские, 24 женские).
Тэмцээний үе шатууд:
- Эхний шат: 2026 оны 8-р сарын 10–20-ны өдрүүдэд ХААН Банкны аймаг, орон нутгийн төв салбараар дамжуулан 21 аймаг, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Эрэгтэй, эмэгтэй төрлийн I, II байранд шалгарсан багууд бүсийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээн зохион байгуулах өдрүүдийн хуваарь, багуудын мэдүүлэг болон техникийн зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн ХААН Банкны төв салбараас авах боломжтой.
- Бүсийн шат: 2026 оны 8-р сарын 24–28-ны хооронд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээн мөн зохиогдох юм.
- Финалын шат: Бүсээс шалгарсан шилдэг багууд 2026 оны 8-р сарын 29, 30-ний өдрүүдэд финалын шатанд өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
Тухайн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд 9–12-р ангид суралцсан эрэгтэй, эмэгтэй багууд оролцох боломжтой. Нэг баг үндсэн 3, сэлгээний 1 тоглогч, дасгалжуулагчтай байна.
Шагналын сан:
Эхний шатны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүрд дараах шагналыг олгоно:
- I байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл (Улаанбаатар хотноо зохиогдох Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх)
- II байр – 700,000 төгрөг, өргөмжлөл (Улаанбаатар хотноо зохиогдох Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх)
- III байр – 500,000 төгрөг, өргөмжлөл
Тэмцээний бүртгэлийн тухай:
📢 ОРОН НУТГИЙН БҮРТГЭЛ: 2026.08.10-наас өмнө тухайн орон нутгийн ХААН Банкны төв салбар дээр бүртгэл хийгдэнэ.
📢 УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГЭЛ: 2026.08.24-ний өглөөний 08:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад “Park 3x3 Garden” дээр явагдана. Түрүүлж бүртгүүлсэн эрэгтэй – 32 баг, эмэгтэй – 24 нийт – 56 баг тамирчид оролцоно. Улаанбаатар хотын бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл болон тодруулах зүйлсийг 88107660 дугаараас лавлана уу.
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуусын дунд спортын соёлыг түгээж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх чухал боломж олгодгоороо онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол орны өнцөг булан бүрд спортын уур амьсгалыг бүрдүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээх онцгой мөчийг бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Бүсчлэлийн мэдээлэл:
|
Талбайн байршил |
Тэмцээн зохион байгуулах байршил |
Бүсчлэл |
|
|---|---|---|---|
|
Баянхонгор |
3x3 талбай |
Хангайн бүс |
|
|
Булган |
|||
|
Өвөрхангай |
|||
|
Архангай |
|||
|
Хөвсгөл |
|||
|
Говь-Алтай |
3x3 талбай |
Баруун бүс |
|
|
Увс |
|||
|
Ховд |
|||
|
Завхан |
|||
|
Баян-Өлгий |
|||
|
Замын-Үүд |
3x3 талбай |
Говийн бүс |
|
|
Дорноговь |
|||
|
Дундговь |
|||
|
Говьсүмбэр |
|||
|
Өмнөговь |
|||
|
Зүүнхараа |
3x3 талбай |
Төвийн бүс |
|
|
Дархан-Энэрэл |
|||
|
Орхон |
|||
|
Сэлэнгэ |
|||
|
Төв (Багахангай) |
|||
|
Сүхбаатар |
3x3 талбай |
Зүүн бүс |
|
|
Хэнтий |
|||
|
Багануур |
|||
|
Дорнод |
|||
|
Баянгол |
Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн |
Улаанбаатарын бүс |
|
|
Хан-Уул |
|||
|
Сонгинохайрхан |
|||
|
Баянзүрх |
|||
|
Чингэлтэй |
|||
|
Сүхбаатар |
|||
|
Налайх |
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Комментарии
Загрузка…
Оставить комментарий