- В Монголию из Китая прибыло 1000 тонн авиационного топлива, доставлено в хранилище в Замын-Ууде.
- Ожидается поставка еще 2000 тонн авиатоплива через 3-4 дня через Эрээн.
- В августе импортировано 16 500 тонн бензина АИ-92 за первые 10 дней.
- На станциях Толгойт, Рашаант, Эрдэнэт и Дархан разгружаются 44 вагона с бензином АИ-92.
- Из-за проблем в России поставки авиатоплива были сокращены, что привело к переговорам с Китаем о поставках 3000 тонн.
Өнөөдрийн байдлаар Толгойт өртөөнд 22, Рашаант өртөөнд 12, Эрдэнэт, Дарханд 10 буюу нийт 44 вагон АИ-92 шатахуун буулгаж байгааг тус яамнаас мэдээлэв. Агуулахад буусан АИ-92 автобензинийг Шатахуун Түгээх Станц(ШТС) руу тасралтгүй шуурхай түгээж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Харин онгоцны түлш хэр хэмжээгээр авч байгааг сэтгүүлчид тодруулахад "Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас 1,000 тонн онгоц түлш орж ирснийг Замын-Үүд суманд байрлах Сод Монголын агуулахад буулгасан. Үүнээс дөрвөн вагон цистерн онгоцны түлш Улаанбаатар өртөөнд Бямба гарагт авчирсан. Өчигдөр агуулах амарсан учраас буулгаагүй, өнөөдрөөс хэвийн ажиллаж байна.
Онгоц түлшийг манай улс Оросын Холбооны Улс(ОХУ)-аас 100 хувь импортоор авдаг байсан ч тус улсын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор 6-7 дугаар сард манай улсад бараг нийлүүлээгүй. Бага хэмжээний хоёр вагон онгоцны түлш орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор онгоцны түлшний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр БНХАУ-тай долоодугаар сард 3,000 тонн онгоцны түлш авах хэлэлцээ хийсэн. Үүний 1,000 тонн нь ирсэн. 2,000 тонн нь үйлдвэрээс өнөөдөр хөдөлж байна. Энэхүү найман вагон онгоцны түлш нь Эрээн боомтод 3-4 хоногийн дараа ирэх хүлээлттэй байгаа" гэж Шуурхай штабаас хариуллаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий