- Стандарт UCS 0304B:2025 утвержден решением Хурала гражданских представителей столицы от 2025 года.
- Стандарт касается требований к заборам, дружественным к диким животным, в дачных зонах и особо охраняемых природных территориях.
- Семинар по стандарту организует Управление градостроительства и городских стандартов столицы.
- В семинаре примут участие более 50 представителей граждан, предприятий и организаций, работающих в сфере строительства и производства заборов.
- Цель семинара - ознакомить с требованиями стандарта и обеспечить его соблюдение.
Энэ хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/05 дугаар тогтоолоор батлагдсан
“UCS 0304B:2025 Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага”
хотын стандартын танилцуулга сургалтыг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас зохион байгуулахаар төлөвлөв.
Тус сургалт нь барилга угсралт, хашаа, хайс үйлдвэрлэл, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хотын стандартын шаардлага, хэрэгжилтийн ач холбогдлыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангахад чиглэнэ. Сургалтад дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй, байгаль орчинд ээлтэй хашаа, хайсны шийдэл, стандартад нийцсэн шаардлагын талаар мэдээлэл, зөвлөмж авах юм.
Энэхүү сургалт нь нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, хот байгуулалтын үйл ажиллагаанд байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий