Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газар ээлжит хуралдаан үргэлжилж байна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Хархорумын Олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгнө.
Монголбанкны байранд
14:00 цагт Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийг танилцуулна.
ГХЯ-ны Номин танхимд
14:00 цагт Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилий ойд зориулан Гадаад харилцааны яамнаас эрхлэн нийтэлж буй “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт болно. БНТУ-ын монголч эрдэмтэд болон Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр тус номын монгол орчуулгын талаар танилцуулна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий